ЗЦГ-аас “MDI” компанийг шүүхэд өгөхөөр болжээ
Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх хэвлэх ажлыг олон сараар саатуулсан гэж “MDI” компанийг шүүхэд өгч, тодорхой хэмжээний хохирлын мөнгө нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Уг компани нь техник технологийн шинэчлэлт хийх нэрийдлээр өнгөрсөн зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх хэвлэх ажлыг цалгардуулжээ. Иймээс өнгөрсөн наймдугаар сарын 10-наас эхлэн жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй гэж өргөдөл гаргасан иргэдэд ЗЦГ-аас түр үнэмлэх олгож эхэлсэн юм.
Д.ЖАРГАЛ
URL: