Нэг дор 45 машин мөргөлдлөө
Өчигдөр Флорида мужид 45 автомашиныг хамарсан том осол болж 52 хүн бэртэж гэмтсэн байна.
Уг осол Сарасота хотоос холгүй болжээ. Хүчтэй аадар борооны улмаас нэгэн том оврын ачааны тэрэг гулган жолоодлогоо алдан араас нь явж байсан машинууд гинжин хэлхээ байдлаар мөргөлдсөн аж.
Авто ослын улмаас уг зам хэдэн цагийн турш хаагдан, цагдаа нар тойрч гарах шинэ замыг зохицуулсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, эмнэлэгт 29 хүн хүргэгдсэний гурвынх нь бие их хүнд байгаа аж.
Д.Мигаа
URL: