Залуу үедээ халаагаа өгөх дургүй хөгшин моделиуд
Загварын алтан тайзнаа алхах, сэтгүүлийн хуудас чимэх зөвхөн залуу насны ажил хэмээн үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Тиймдээ ч дээрх ойлголтыг өөрчилсөн өндөр настай загвар өмсөгч нар өнөөдөрч ажлаа хийсээр байна. Түүнчлэн дэлхийд алдартай брэндийн нүүр царай болж сэтгүүлийн хуудас чимж, загварын тайзнаа алхсаар байна. Ингээд уншигчиддаа залуу моделиудад зайгаа тавьж өгдөггүй өндөр настай моделиудыг танилцуулъя.
Дафна Селф 83 настай. Гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн сайн нүүр царай болж чаддаг тэрээр өнөөдөр ч эрэлттэй моделиудын нэг байсаар байна.
Кармен Делл’Орефис 81 настай. 15 настайгаасаа тасралгүй загварын ертөнцөд амжилттай ажиллаж байгаа тэрээр энэ амжилтаараа Гиннесийн номонд оржээ.
Синди Жозеф 49 настай. Olay, D&G, Bloomingdale, DKNY, Nordstrom брэндийн нүүр царай болж яваа. Гэхдээ тэрээр зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.
Жаклин Мердок 82 настай. Америкийн алдарт бүжигчин болж явсан тэрээр хэдийгээ рхөгширсөн ч загварын ертөнцөд одоог хүртэл байсаар байгаа юм.
Жилли Жонсон 58 настай. Залуу наснаасаа дотуур хувцасны загвар өмсөж ирсэн. Өнөөдөр ч сайхан чигээрээ загвар зохион бүтээгчдийн хайртай модель хэвээр байна.
URL: