Дэлхий дээр 20 сая Монгол хүн амьдардаг

Лондоны олимпийн дараахан Америкийн нэгэн сайт олимпийн медальтай холбоотой сонирхолтой жагсаалт гаргаж, “Монголын Эзэнт гүрэн медалийн тоогоор тэргүүлснийг зарласан нь олон хүний анхаарлыг татсаныг уншигч та санаж байгаа байх. Лондоны олимпоос медаль авсан орнуудыг эрэмбэлж, дэлхийн түүхэнд гарсан томоохон гүрнүүдийг тэдгээрийн бүрэлдэхүүнд байсан орнууд нь хэчнээн медаль авсныг нийлүүлэн тооцож байр эзлүүлсэн нь энэ.

Тухайлбал, Их Монгол улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас 15 улс Лондоны наадмаас медаль авсан билээ. Түүнд Хятадын 87, ОХУ-ын 82, БНСАУ-ын 28, Украины 20, Казахстаны 13, Ираны 12 гэхчлэн тооцож, нэг медаль авсан Афганистан, Хонконг, Тажикистаныг оруулбал Монголын эзэнт гүрний “хүртсэн” нийт медалийн тоо 285 болж тэрхүү жагсаалтыг тэргүүлсэн байв. Түүнээс улбаалан дэлхийн талыг эзэлж явсан цөөхөн монголчууд өнөөдөр дэлхий дээр хэрхэн таран суусан талаар тоо, баримт сөхвөл мөн л сонирхолтой судалгаа гарна. Наад зах нь дэлхий дээр өнөөдөр хэчнээн монгол хүн байна, хаагуур амьдарч байна гээд асуулт хөвөрнө. Тиймээс энэ тухай хамгийн сүүлийн үеийн баримтад юу гэж өгүүлснийг хамтдаа сонирхъё.
Манай эрдэмтэн, судлаачдын олонхи нь дэлхий дээр амьдарч буй монгол хүний тоо 10 саяд хүрсэн гэж үздэг. Өнгөрсөн жил болсон “Дэлхийн монголчуудын V чуулган”- аар 10 сая давсан хэмээн судлаачид ярьж байсныг хуралд оролцогчид тэмдэглэсэн байна. Тэгвэл, Чингис хааны өрнө, дорнод байгуулсан улс, Эзэнт гүрний ноёрхол хаанаас хаа хүрч дууссан
тухай олон жил судалгаа хийсэн гавьяат хуульч, түүхч И.Дашням саяхан “Чингисийн үеийн монголчуудын дөрвөн хувь нь гадаадын улс орнуудад шингэсэн. Тэд буцаж ирээгүй. Монгол гентэй хүн Дундад Ази, Иран, Сири,Энэтхэг, Солонгос гээд олон оронд бий. Дэлхийн улс орнуудад амьдарч байгаа монгол хүний тоо 20 гаруй саяд хүрсэн” хэмээн онцолсон байна.

Л.Хэрлэн
Эх сурвалж:”Зууны Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих