Нийслэлчүүд жилд 81 сая төгрөгийн татварыг “Мобиком”-д төлнө
Монголчуудыг 16 жилийн турш шулаад ч цадаагүй “Мобиком” одоо бүр улсын төсвөөс мөнгө цохьдог болох нь. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Мобиком” компанид сар бүр 6.8 сая төгрөг төлөхөөр болов.
Зүгээр гудамжинд гаргаад цацчихаач.
“Мобиком”д төлөх татварынхаа талаар НЗДТГ- ынхан ийм тайлбар хийж байна лээ. «Нийслэлийн төр захиргааныбайгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох зорилгоор нэгдсэн мэдээллийн төв баазыг ажиллуулна. Ингэснээр нийслэлийн төр захиргаатай холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлоо цахим хэлбэрээр болон утсаар өгөх боломжтой болно” гэж байсан. Хамгийн гоё нь иргэд нийслэлд тулгамдаад байгаа асуудлаа өөрийн оршин суугаа газарт ойрхон “Мобиком”-ын салбарт бичгээр өгч болно гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо “Мобиком” төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зоэилготой “Нэг цонхны үйлчилгээ” гэдэг шиг байгууллага болох гээд байгаа юм уу, хаашаа юм.
Нэг талаасаа иргэд утсаар гомдол, саналаа шууд хэлчихнэ гэхээр амар байж болно. Гэхдээ Монгол Улсад тавын таван үүрэн холбооны оператор байхад яагаад заавал “Мобиком”-ыг сонгосон юм бол. Үүнийг бусдаасаа олон хэрэглэгчтэй гэдэг утгаар нь тайлбарлах байх. Харин гомдол, санал хүлээж авах товчоонд хандахад ямар ч үүрэн холбооны сүлжээ хамаарахгүй. Тэгэхээр “Мобиком” хэрэглэгчдийн тоо нь НЗДТГ-ыг “базах” шалтгаан биш аж.
Ямартай ч “Мобиком”-д монголчуудыг шулж, дээр нь Монгол Улсын төсвөөс сая саяар нь “мөнгө саах” сайхан боломж бүрдлээ.
Өглөөний сонин Б.Даваахүү
URL: