С.Дэмбэрэл: Э.Батшугарыг сонгож, худлаа жүжиг тоглох дэмий л байгаа юм

МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болсон явдал олны анхаарлын төвд байна.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлэхдээ “Ингэж худлаа жүжиг тоглох дэмий л байгаа юм. Дөрвөн жил болоод нэг нам гарч ирээд, хараат бус байх ёстой институцийнхээ удирдлагыг сольдог.

Ингэснээрээ санхүүгийн салбар болон мөнгөний бодлогод сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм явуургүй ийм хортой практикаас УИХ хэзээ салах юм бэ?

Хэрэв зургаан жилээ мөрдөхгүй юм бол зургаан жил гэж хуулиндаа зааж яах юм.

Дөрвөн жил болгох хэрэгтэй. Энэ салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй.

Төв банкны ерөнхийлөгчид хэлэх үг байна. Захирлуудынхаа зөвлөлийг яаралтай оруулж ир.

Захирлуудын зөвлөлийг бий болгох асуудлыг 2013 оныхоо Мөнгөний бодлдогын үндсэн чиглэлд оруулах хэрэгтэй. Үгүй бол цаашдаа Монголбанкны бие даасан хараат бус байдал, мөнгөний бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх боломж алдагдана.

Улс төрийн нөлөөллөөс болж, эсхүл нэг хүний субъектив шийдвэрээс болж хямрал дагуулж магадгүй жилүүдэд улам хэцүү болно гэдгийг хэлмээр байна” гэв.

Э.Энх-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих