Монгол одод тоглосон ”Монголын хип хоп” киноны тасалбар Австралид 18 доллараар зарагдаж байна

Өчигдөр Aljazeera сайтад монгол хип хопчидын талаар хийсэн кино тавигджээ. “Mongolian bling” буюу “Монголын хип хоп” нэртэй энэ баримтат кинонд Хар сарнай хамтлаг, дуучин Quiza, Gee, залуу дуучин Gennie нар тогложээ.

Кино театрт 90 минут үргэлжлэх энэ кино өнгөрсөн долдугаар сард “Revelation Perth” олон улсын кино фестивальд амжилттай оролцсон байна. Мөн энэ сарын 12-нд Сидней хотод болох “Antenna Film Festival”-д оролцох аж. Энэ фестивальд “Монголын хип хоп” киноны тасалбар 11-18 Captureдоллараар зарагдаж байна. Кино 10 дугаар сард Польшид зохиогдох Варшавын кино наадам, 11 дүгээр сард Мельбурнд болох “ACMI” фестивальд оролцохоор төлөвлөж байгаа аж.

“Монголын хип хоп” киног “Австралийн Flying Fish Films” компани бүтээж, Бенж Бинкс найруулж, Нубар Газариан продюсерлэжээ. Киноны албан ёсны веб хуудаснаа “Гол дүрүүдэд Quiza, Gee, Gennie, Энхтайван, Баярмагнай, Зоригтбаатар, Хар сарнай хамтлаг, Насанбат нар тоглов. Туслах дүрд Бадрал, Цогоо, Лувсаншарав /Төрийн соёрхолт/, Өөскө, Тэлмүүн, Ганболд, Мөнхсайхан, Стримен” тоглолоо хэмээн бичжээ.

 

http://bcove.me/yzwwhfpb

Кино бүтээгчдын өмнөх үгийг хүргэе. 

Capture    Бид Монголын үндэсний хөгжмөө, барууны рэптэй хослуулж нүүдэлчдийн хип хопыг бүтээж буй гурван залуу рэппечдыг дагалаа.

Өнөө үеийн монголд бөөрөнхий гэрийн оронд орон сууцууд, морины оронд хьюндай машин, нүүдэллэхийн оронд бизнес хэлэлцдэг болжээ.

Бид Монголын нийслэл Улаанбаатар хотод гурван залуу репперчныг даган тэднийг шинэ дуу гаргаж, асар хурдаар өөрчлөгдөж буй нийгмээсээ урам зориг авч буйг  харж цэцэглэн хөгжиж буй уламжлалт бус хөгжмийн ертөнцрүү өнгийлөө. Баруунд олон репперүүд үүнийг хийхийг эрмэлзэж байхад тэд хөгшидөөсөө урам зориг авч, хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд уламжлалт соёл, үнэ цэнээ алдахгүй байхыг хичээж байна.

Монгол бол олонд танигдаагүй улс. Хүмүүсээс Монголын талаар юу мэдэх вэ гэж асуувал ихэнх нь Чингис хаан, нүүдэлчин, говь цөл, bbq гэж хариулна. Энэ улсын уламжлалт нүүдлийн амьдралыг харуулсан багахан мэдээлэл цацагдахад өрнөдийнхөн /гадныхан/ дэвэргэн боддог. Хэдийгээр монгол гайхалтай уламжлалт соёлтой хэдий ч өнөө үед хүн амын ихэнх нь хотожсон буюу суурин амьдралаар амьдарч байна.

Capture    “Mongolian Bling” кино хүмүүсийн Монголыг уламжлалт дүр зургаар хардаг тогтсон ойлголтын цаана байгаа, энэ орныг санаанд оромгүй амьдралыг нь харуулах болно. 18 жилийн өмнө социализм дуусч, ардчилал ирсэнээр хуучин монгол зууны цаана орхигдож орчин үеийн амьдрал хэдэн градус эргэжээ. Хэдийгээр намайг монголд очиход анхаарал татсан зүйл нь орчин үеийн амьдрал байсан ч би кинондоо юу мэдэрсэн, юу харсан, нийслэл Улаанбаатарт жинхэнэ Монголыг хэрхэн мэдсэнээ тусгахыг хичээлээ.

-Улаанбаатар бол гудамжинд нь хуучирсан Хьюндайгийн хажууд шинэхэн SUV зогссон, шинэ байшин барилгуудаар дүүрсэн зөвлөлтийн саарал хот.

-Улаанбаатар бол саарал хувцастай хөгшид өвгөд нь халхгар өмд, бэйсболын малгай өмссөн ач зээ нартайгаа хөтлөлцөн эвдэрсэн замаар явж буй газар.

-Улаанбаатарт 20 настай залуус нь моодны бааранд амьд хөгжим сонсох зуур залуу хуврагууд гундуухан интернэт кафед MTV үзэж, борчуудын хүүхдүүд ч мөн энд Warcraft тоглож сууна.Энэ киногоороо эртний соёлтой орнуудад даяарчлал хэрхэн нөлөөлж буйг монголын шинэ үеийнхны анхаарлыг татаж буй хип хоп уран бүтээлчдийн нүдээр харуулахыг хичээлээ.

Gennie, Gee, Quiza нарын олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хүндэтгэл хүлээсэн, улам тодорч буй авьяас Монгол улсыг тэдний нүдээр харахад тусална. “Монголын хип хоп” кинонд Quiza уран бүтээлдээ Баярмагнайн дуулсан уламжлалт дууг өөрийн хэв маягтай хослуулах зуур Gee гэр хорооллын асуудлыг дэлгэнэ. Харин Gennie өөрийн шүтээн Энхтайвантай хамтран ажиллаж хэрхэн ахиж дэвшиж буйг харуулна. “Монголын хип хоп” киноны трейлерыг энд дарж үзнэ үү.

Кино бүтээгчид ингэж бичжээ. Гадаад ертөнцөд монгол орныг шинэ өнцгөөр харуулсан нэг ч гэсэн кино бүтээгдэж, хийсэн хүмүүстээ ашиг авчирч байгаа нь талархууштай. Гэсэн хэдий ч учир дутагдалтай зүйл монгол хүн таны нүдэнд тод тусах биз. Миний хувьд ардын хөгжимчин Баярмагнай хип хопыг монголоос үүссэн хэмээн ярьсан нь шүүмжлүүштэй санагдлаа. “Монголын хип хоп” киног үзнэ үү. 

Холбоотой байя. www.24tsag.mn

 

dotor zuraghoerrr

URL:

Сэтгэгдэл бичих