“Петрочайна дачин тамсаг” компани нөхөн төлбөр төлнө

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс “Петрочайна дачин тамсаг” компани байгаль орчинд учруулсан тодорхой хэмжээний хохирлын нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм. Гэвч тэд энэ мөнгөө төлөхөөс цааргалан өөрсдийн бурууг хүлээхгүй давж заалдсан.

Тэгвэл өчигдөр Улсын дээд шүүх уг асуудлыг хэлэлцээд “Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг төлөх тухай өмнөх шатны шүүхийн шийдвэрүүд нь бүрэн үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр мөн гэж үзлээ.

Х.Цэнд


URL:

Сэтгэгдэл бичих