Ерөнхий сайд асан С.Баяр монголын бас нэгэн залуухан охин жирэмслүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын албанд зүтгэж, УИХ-д нэлээд хэдэн жил суусан С.Баярыг хүмүүс яггүй улс төрч гэдэг.

Харин энэ удаагийн сонгуульд тэрбээр өөрийн хүсэлтээр өрсөлдөхөөс татгалзсан.

Учир юунд гэдгийг сонирхох хүн олон ч яг таг баттай мэдээлэл байхгүй байгаа. Зарим хүн түүнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өөрийгөө “нөөж байгаа” гэж ярих юм билээ. Мөн зарим нь түүнийг ар гэрийнхээ амьдралд анхаарлаа хандуулаад улстөр хийх завгүй яваа ч гэх. Ямартаа ч эдгээр мэдээллийн аль нь үнэн аль нь худал болох нь батлагдаагүй ч сүүлийн үед түүний талаар нэгэн мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж буй. Уг мэдээлэл нь түүний залуу эхнэр н.Ариунсувд хөл хүнд болсон гэх мэдээлэл юм. Эрхэм С.Баярын хувьд өмнө нь хэд хэдэн ч удаа амьдрал зохиож байсан ч тийм ч бүтэлтэй байгаагүй. Харин энэ удаад тэрбээр шинэхэн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд тун удахгүй нуган үрээ хүлээж авах гээд хөл нь газар хүрэхгүй баяртай байгаа гэнэ лээ. Тэрбээр залуу гэргийгээ төртөл АНУ-д байх бөгөөд түүний дараа л улс төрийн амьдрал руу “өнгийх” төлөвлөгөөтэй байгаа сурагтай.
Г.Мөрөн www.uls.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих