2000 долларын үнэтэй амь…

Монгол охид мөнгөнд дурлаж гадныхантай  гэрлэж монгол цусаа  “бохирдуулж” байна.

 2011 онд гэхэд л  423 иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсоний 258 нь БНСУ-ын иргэнтэй гэрлэжээ. Харин 2010 онд 469, 2009 онд 533, 2008 онд 770 иргэн харь улсын иргэнтэй гэр бүл болсон гэх мэдээллийг УБЕГ батлаж өгсөн юм. Гадаадын иргэнтэй гэр бүл бологсдын 30 орчим хувь нь л Монголд амьдардаг аж. Япон улс руу гарахад визний зардал 48 мянган доллар байдаг бөгөөд гадаадад өөрийнхөө зардлаар гарчихаад нэгэн үдэшлэгт оролцож  “чи нэг зэрэг 3-4 хүнд тоогдох юм бол цаад хүмүүсээсээ  өөрөө сонголтоо хийж ар гэрийнхэнтэй нь уулздаг” байна. Энэ нь нэг үгээр хэлэхэд бид малыг зүсээр нь шинждэг шиг л шинжилгээнд ордог гэсэн үг юм. Хэрвээ цаад хүндээ таалагдаад үлдвэл 2000 долларыг нь  буцаагаад өгдөг гэнэ. Ингээд л нэг хүний амьдралыг 2000 доллараар хэмжиж хүний наймаанд өртөх үү, эсвэл дарамтлуулж амьдрах уу гэдэг нь тодорхойгүй үлддэг байна. Түүнчлэн гадны иргэдтэй гэр бүл болохын тулд паспорт нь ямар нэг асуудалгүй байх хэрэгтэй аж. Өнгөрсөн жил сайтуудаар нүцгэлж зогсоож байгаад үс, зүс, шүдийг үзэж  сонголт хийж байсан  бичлэгүүд тавигдаж сенсаци дэгдээж байсан удаатай. Харин уг  хувцас хунарыг нь тайлуулж байгаад сонждог зүйл  үнэхээр байдаг бололтой юм…Энэ мэтчилэн Монгол охидын цус “бохирдож” амь нас нь 2000 доллараар хэмжигдсээр байх уу…

Duulian.mn Ө.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих