TV9 телевизийн захирал Ц.Энхбат ажлаа өгч, “Ноён” группын ерөнхийлөгч болжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж, биеийн байдал нь тааруу байгаа тул түүний зарим ажлыг эхнэр О.Цолмон нь хариуцаж байгаа. О.Цолмон саяхан нөхрийнх нь мэдэлд байдаг “TВ9″ телевизийн захирал Ц.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Ц.Энхбат саяхан захирлынхаа албан тушаалыг албан ёсоор хүлээлгэн өгчээ. Чухам ямар шалтгаанаар ийнхүү чөлөөлөгдөж байгаа нь тодорхой бус ч тус телевизийг өдий зэрэгтэй яваа нь энэ хүний гавьяа хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Учир нь Ц.Энхбат TV9 телевизийг байгуулсанынх нь дараа жил захирлаар томилогджээ. Тэрбээр энэхүү албыг найман жил хашсан байгаа бөгөөд монголын тэргүүлэх телевизүүдийн нэг болж чадсан гэдгийг олон хүн хэлдэг.
Түүнийг захирлынхаа албан тушаалыг өгсөний дараа ямар ажил хийх бол хэмээн олон хүн сонирхож байгаа байх. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар тэрбээр “Ноёд” группын ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа аж. Телевиз, сэтгүүл, сайт, радио зэрэг хэвлэл мэдээллийг нэгтгэсэн энэ групп нь манай хэвлэлийн хамгийн том компаниудын нэг билээ.
URL: