Сэлбийн гүүр хүртэлх 450 метр замын хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Дамбадаржаагийн эцэс хүртэлх 1.6 км авто замыг шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү зам шинэчлэлтийн ажлыг “Баткубик” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Дээрх замд далангийн дүүргэлт хийхээр маргааш орой 22.00 цагаас эхлэн энэ сарын 08-ны 22.00 цагийн хооронд Дамбадаржаагийн постоос Сэлбийн гүүр хүртэлх 450 метр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Ө.Заяа
URL: