Сармагчны шинэ төрөл олджээ

Урьд нь шинжлэх ухаан бүртгэж байгаагүй сармагчны шинэ төрлийг Африкийн ширэнгэн дундаас олжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар уг сармагчин 28 жилийн өмнө анх хүнтэй “таарсан” ч тухайн үед бүртгэгдээгүй өнгөрсөн байна.  Ардчилсан Конго улсын нутгаас олдсон уг хөхтөн амьтан нь зургаан мянга 500 гаруй газар нутгийг хэрэн амьдардаг төдийгүй Ломами хэмээн нэрлэгджээ. Хурдан хөдөлгөөнтэй, дайжимхай уг сармагчинг эрдэмтэд болон байгаль хамгаалагчид унтуулдаг тариа хэрэглэн байж судалгаагаа эхлүүлсэн байна. Тушапын гол дагаж амьдардаг Ломами сармагчин хүнсний ногоо, шавьжаар хооллодог гэнэ.

Эх сурвалж:”Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих