Залуучууд яагаад гэмт хэрэг хийдэг вэ
Гэр Бүлийн Радио 104.5-аар Муухай монголчууд нэртэй монголчуудын ухамсар, ёс суртахуунд хандсан нэгэн шинэ нэвтрүүлэг өнгөрөгч даваа гаригаас эхлэн цацагдаж эхлээд байгаа билээ. 21 зууны соёлт дэлхий ертөнцөд амьдарч байгаа манай монголчууд арай дэндүү бүдүүлэг, ухамсаргүй амьдарч байгааг зүгээр хараад сууж тэвчилгүй тус радиогийн уран бүтээлч хамт олон энэ нэвтрүүлгийг эхлүүлсэн юм. Бүтэн жилийн турш долоо хоногийн ажлын таван өдрийн 17-18 цагийн хооронд цацагдах уг нэвтрүүлгийн өнөөдрийн буюу 10 сарын 4-ний өдрийн дугаараар гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал. Монголынхоо залуусыг яавал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах аж. Мөн өнгөрсөн дөрвөн сард Баянзүрх дүүрэгт гарсан жигшүүрт хэрэг болох нөхрийнхөө гарт амиа алдсан 20 настай бүсгүйн хэргийн талаар энэ дугаарт хөндөх юм байна. Сонсогч та Гэр Бүлийн Радиогийн Муухай монголчууд нэвтрүүлгийн шууд эфирт холбогдохыг хүсвэл 461045 утас таны өмнө нээлттэй байх болно. Хэрэв та гадаадад амьдардаг бол тус радиогийн албан ёсны цахим хаяг болох www.1045.mn хаягаар орж нэвтрүүлгийг онлайнаар сонсож болох юм байна.
URL: