Төрийн ордонд С.Ламбаа, Ж.Цолмон хоёр шиг эвтэй найртай амьд амьтан байдаггүй юм байх аа
ЭМЯ-ны сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон нарын “хайр сэтгэл”-ийн талаар ордон дотор “жиг жуг” гэдэг байсан бол одоо энэ яриа ордноос хальж орон даяар “хов жив ярьж, хошуу амаа нийлүүлэх” дуртай хүмүүсийн анхаарлыг татаад байгаа бололтой. С.Ламбаа сайд Ж.Цолмонд дурлачихаад өөдөөс нь эгцэлж хараад хэдэн үг хэлчихэж чадахгүй “хэл ам нь ээдэрч, харц нь тогтохгүй дэмий тэнээд” байдаг гэнэ. С.Ламбаа гишүүн энэ яриаг эрс няцаагаагүй боловч Ж.Цолмонтойгоо албан болоод ар гэрийн, хувийн асуудлаа зөвлөлддөг гэнэ.
Байнга хэрүүл маргаан болж байдаг төрийн ордонд энэ хоёр шиг эвтэй “амьд амьтан” ер нь байдаггүй юм байх аа. Энд тэндхийн арга хэмжээ, албан ёсны хурал дээр зэрэгцэж суугаад л аминчхан шивнэлдэж, хааяахан нэг тохой нудралцан байгаа энэ хоёр эрхмийг хараад байхад нээрээ ч хэзээний л “хосууд” шиг дотно байгаад байгаа юм даа.
Н.Зол www.secret.mn
URL: