Монгол залуу дэлхийн Цээж бодолтын аварга боллоо

Монголын бахархал нэгээр нэмэгдэж, монгол хүн дэлхийн оюун ухааны спортын аварга болсон таатай мэдээ байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-ний хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсаас Монголын Оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, Ой тогтоолтын олон улсын аварга Т.Мягмарсүрэн нар өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад Х.Хатанбаатар багш зургадугаар байрт орж, түүний шавь Т.Мягмарсүрэн цээж бодолтын Дэлхийн аварга боллоо.

 

Энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалтад 150 хүнээс шалгарсан 20 орны 40 тамирчид олон оронтой тооны нийлбэр, олон оронтой тооны үржвэр, хүн хуанли, зургаан оронтой тооноос квадрат болон куб язгуур олох /таслалаас хойш зургаан оронг цээжээр олох/ зэрэг нийт таван төрөлд оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.

 

Ч.Даш

 


URL:

Сэтгэгдэл бичих