“Оriflame”-ын Г.Оюунгэрэл “Дэлхий сөнөнө” хэмээн сүүлийн удаа сануулж явна
“Оriflame” нэрээр олонд танигдаж тэр эрчээрээ улс төрд хүч үзсэн ч амжилтанд хүрээгүй Г.Оюунгэрэл бүсгүй дэлхийн өнцөг буланд болж буй тайлагдашгүй нууц, сонин содоны талаар сонирхон баримт цуглуулдаг болсон гэнэ.
Тэрбээр Маяачуудын тухай гүн гүнзгий судалж үзээд үүнийхээ дагуу лекц уншиж “дэлхий сөнөнө” гэсэн олны дундах жиргээг өөрийнхөөрөө баталсан аж. Мөн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Би монголчууддаа дэлхий ертөнцийн мөхлийн талаар сүүлчийн удаа сануулж байна.
Ирэх 12 дугаар сард заавал нэг аюул нүүрлэх болно. Дэлхий сөнөдөггүй юмаа гэхэд гурав хоног харанхуй болж, маш хүйтэрнэ. Тиймээс та бүхэн одооноос энэ хүнд хэцүү байгалийн гамшигт бэлдэж, лаа шүдэнзээ сайтар базаагаарай” гэжээ.
URL: