Дорнод аймгийн АН-ын даргыг 59 сая “идсэн” хэргээр цагдан хорьжээ

Дорнод аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг 59 сая төгрөг “идсэн” хэргээр цагдан хоригджээ. Учир явдлыг тодруулбал тэрбээр УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханаас хэд хэдэн удаагийн үйлдлээр 59 сая төгрөг авчээ.

 

Гэвч энэ мөнгө нь намынх нь дансанд ороогүй бөгөөд энэ хэргийг шалгаж өгөх хүсэлтийг тус аймгийн прокурорт С.Билэгсайхан өөрөө гаргасан байна.

 

Ийнхүү прокурорууд шалгаад дээрх мөнгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр сарын өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн үүнтэй зэрэгцэн УИХ-ын сонгуульд Дорнодоос нэр дэвшсэн хэд хэдэн хүний босго мөнгийг намынхаа дансанд төвлөрүүлээгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Энэ мөнгийг аймгийн АН-ын дарга хууль бусаар хувьдаа зарцуулсан хэмээн буруутгагдаж байгаа аж.

 

Г.Болдбаатарыг мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн хойшлуулшгүй ажиллагааны улмаас ийн цагдан хорьж буй гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих