Дуучин Нара муужгайгаа гурван сарын хүнстэй нь хамт авах хүн хайж байна

Дуучин Нара гэртээ иртэл нэг шинэ муурын зулзага байсан талаар фейсбүүктээ бичжээ. Тэрээр олсон муужгайгаа авах хүн хайж байгаа аж.

Нара “Яана аа, гэртээ ирсэн чинь манайд нэг шинэ муужгай ороод ирж. Зарим муу хүмүүс яасан муухай юм бэ, нялх дээр нь харж зугаацаж байгаад жаахан том болонгуут нь хаячихдаг муухай юм аа. Орцонд даараад унтаж чадахгүй байхад нь ээж, эгч хоёр өрөвдөөд гэртээ оруулжээ. Сайн санаат хүмүүс ээ, энэ муужгайг авах хүн байвал хэлээрэй. Манайх чинь хоёрын хоёр мууртай юм. Тэгээд энэ муужгайг одоохондоо усанд оруулаад гэртээ байлгаж байна. Их эрх юм. Манай Китти, Мимми хоёр уурлаад байна. Амьтанд хайртай сайн санаатай хүмүүс энэ муурыг авбал гурван сарын хүнстэй нь өгнө шүү” хэмээн бичжээ.

Д.Идэр

388960_474854562547388_1408378834_n

URL:

Сэтгэгдэл бичих