”ХААН” банкнаас мєнгє алдагдсан хэргийн талаар холбогдогчид ийн єгvvлж байна

Хаан банкны харилцагч Т.Мєнхнаран хугацаагvй хадгаламжийн дэвтрээсээ 98.5 сая тєгрєг алдсан, тус банкны “Сонсголон” салбарын 8703 дугаартай теллер Т.Дугаржав харилцагчийн гарын vсгийг нь дуурайлган, хуурамч баримт бvрдvvлж эл мєнгийг авсан тухай нэг хэсэг хэвлэлээр шуугиж байсан билээ. 2008 оны есдvгээр сард гарч байсан уг хэргийг тухайн vед “Сонсголон” салбарын эрхлэгч “Удахгvй дансанд чинь мєнгє орно. Хохирлыг тань барагдуулах болно” гээд харилцагч Т.Мєнхнарангаар гарын vсэг зуруулан авсан байна. Хэрэг шийдэгдэхгvй явсаар єнгєрсєн оны арванхоёрдугаар сарын 15-нд анхан шатны шvvхээр хэлэлцэж, мєрдєн байцаалтад буцаасан юм. Энэ хэргийн талаар сурвалжилж, холбогдогчидтой нь уулзаж дараах мэдээллийг авлаа.
Бид хуурамч баримтаар харилцагчийнхаа мєнгийг авсан теллерийнхээ ємнєєс хариуцлага хvлээхгvй гэж хэлээгvй
Хаан банкны тєвийн Маркетингийн албаны дарга н.ЧАНЦАЛМАА

Манай банктай холбоотой мэдээлэл байнга гардаг. Тиймээс бид уг асуудалд хvлээцтэй хандаж байна. Энэ хэргийн vнэн, худлыг шvvхийн байгууллага тогтооно. Хэрэг мєрдєн байцаах шатандаа яваа учир аль аль тал мэдээлэл єгєх боломжгvй. Гэтэл иргэн Т.Мєнхнаран, К.Султанбек нар “Мєнгєє алдсан нь vнэн. Энэ нь мєрдєн байцаалтаар нотлогдсон” гээд яриад байх юм. Мєнгє алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа. Бид хэвлэлд бичсэн шиг хуурамч баримтаар харилцагчийнхаа мєнгийг авсан теллерийнхээ ємнєєс хариуцлага хvлээхгvй гэж хэлээгvй. Бид анх хадгаламж нээлгэж байгаа хvнтэй гэрээ байгуулдаг. Тэгээд гэрээнийхээ дагуу ажилладаг. Шийдвэр гарсаны дараа л манай талаас мэдээлэл єгнє.

Би “ХААН БАНК”-д мєнгєє алдаад гэр орон ч vгvй, бизнес ч vгvй болсон
Хаанбанк харилцагч Т.Мєнхнаран

Иргэн Т.Мєнхнаран “Би 2007 оны долдугаар сарын 10-нд Хаан банкинд хугацаагvй хадгаламжийн дэвтэр нээлгэсэн. Тэгээд 2008 онд нэг тэрбум 800 сая тєгрєгийн гvйлгээ хийлгэсэн юм. Гэтэл 2008 оны есдvгээр сарын 11-нд 10.5 сая тєгрєг, 15-нд 33 сая тєгрєг, 16-нд 55 сая нийтдээ 98.5 сая тєгрєг данснаас алдагдсан байсан. Би утсандаа Мобайл банкны vйлчилгээтэй. Тиймээс дансан дах мєнгєє утсаар байнга шалгадаг. Мєнгєє алдсанаасаа хойш Хаан банкны дэд захирал Д.Батсайхантай уулзах гэсэн боловч зугтаад уулзахгvй байна. Гурван жил єнгєрчихєєд байхад хохирлыг маань барагдуулаагvй. Хуурамч баримтаар харилцагчийн мєнгийг авсан теллерийн ємнєєс Хаан банк хариуцлага хvлээдэггvй юм билээ. Би “Хаан банк”-нд мєнгєє алдаад гэр орон ч vгvй, бизнес ч vгvй болсон” хэмээн єгvvллээ.

VЙЛЧЛVVЛЭГЧИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХГVЙ БОЛ ЯПОН ДАХЬ УДИРДАХ ЗЄВЛЄЛИЙН КОМПАНИД НЬ ХАНДАНА
“NESA” хууль зvйн товчооны захирал К.СУЛТАНБЕК

Харин тvvнд vйлчилж байгаа “NESA” хууль зvйн товчооны захирал К.Султанбек “Хохирогч Т.Мєнхнарангийн хугацаагvй хадгаламжид байсан мєнгийг теллер нь хуурамчаар зарлагын баримт бичиж бэлнээр авсан байна билээ. Энэ нь Улсын мєрдєн байцаах газраас хийсэн шалгалтаар нотлогдсон. Хэрвээ vйлчлvvлэгчийн хохирлыг барагдуулахгvй бол Япон дахь удирдах зєвлєлийн компанид хандана. Хохирлыг барагдуулвал хуулийн байгууллагаас нэхэмжлэлээ татна гэсэн юм.

Одоогоор уг хэргийг Улсын мєрдєн байцаах газарт шалгаж байгаа юм. Хэргийг шалгаж байгаа учир энэ талаар мэдээлэл єгєх боломжгvй байна. Хэргийг шалгаж дууссаны талаар энэ талаар эргэн мэдээллэнэ.

Б.БАТЧИМЭГ

niislel times


URL:

Сэтгэгдэл бичих