МАН-ын 500 гишүүн МАХН-д элсэхээр болжээ
МАХН-аас “гишүүнчлэлээ сэргээх” аяныг зохион байгуулж эхлээд удаж байна. Энэ нь МАН-ынханд хүндхэн цохилт болж байгаа ажээ.
Өнөөдөр морин цагт МАН-аас нийт 500 гишүүн МАХН-д элсэж, гишүүнчлэлээ сэргээхээр болсон байна.
Дээрх гишүүдийн дунд Баянгол дүүргийн Засаг дарга асан Цогтбаатар тэргүүтэй олны танил хүмүүс бий сурагтай.
Хоёр хуваагдсан нэг намын нөхөд хоёр талд “майлалдаж” байхын оронд нэг мөр нэгдчихмээр юм хэмээн дургүйлхэж буй хүн олон.
Э.Энх-Эрдэнэ
URL: