Олны танил мисс хулгайлагджээ

Оросын олны танил загвар өмсөгч Карина Гурин эх орондоо хөл тавьсан даруйдаа хулгайлагджээ. Тэрбээр саяхныг хүртэл Испанид амьдарч байгаад эх орондоо ирсэн нь энэ аж. Түүнийг Москвагийн олон улсын нисэх буудал Домодедовод газардах үеэр хар өнгийн автомашинтай үл таних этгээдүүд хулгайлан одсоныг түүний эгч Галина Гурин мэдээлжээ. Түүний дүү Москвад ирэх бодолгүй байсан ч нэгэн гэрэл зурагчны хүсэлтээр ийнхүү нутагтаа зочилсон байна. Тиймээс энэ хэрэгт гэрэл зурагчныг сэжиглэж буйгаа хэлжээ.

1988 онд төрсөн Карина “Их сургуулиудын мисс”, “Усны хувцастай мисс” зэрэг олон тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Британийн эрчүүдэд зориулсан “Максим” сэтгүүлийн нүүр царайгаар ажилладаг байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих