Улсын төсөвт үйлдвэрийн газар байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ үйлдвэрийн газар нь авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт, зохицуулалт тавих, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, стандарт, норм норматив боловсруулах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх үүрэгтэй юм.
Үйлдвэрийн газарт орон тооны 58, гэрээт 138 хүн ажиллах бөгөөд Авто замын газрын үйл ажиллагааны зардлын хүрээнд санхүүжүүлэх болжээ.
URL: