Барилгынханд номын дуу сонсгоно

Барилгын салбарынхан хөдөлмөр, аюулгүй байдлын ажиллагаагаа бүрэн хангахгүйгээс эрдэнэт хүний алтан аминд хүрч буй “хар” мэдээ чихнээс байнга хонх уях болсон.

Тэгвэл “чих хатуу”  барилгын салбарынханд МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлөөс “Барилга – Аюулгүй ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг маргааш МҮХАҮТ-д 10.00 зохион байгуулах гэж байна. Тус уулзалтад Барилга, хот байгууллалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтынхан болон салбарын төрийн бус байгууллагынхан оролцох аж. Энэ үеэр барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах зүйлс, бусад орны туршлага болон цаашдын чиг хандлагын талаар ярилцах юм байна. Зохион байгуулагчдын тооцоолсоноор 300 орчим аж, ахуйн нэгжийн төлөөлөл хуралд оролцож номын дуу сонсох аж.  Мөн энэ үеэр “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарах юм байна.


Б.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих