“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ тавантолгойн мөнгөөр хэрхэн тансаглаж байна вэ
Даланзадгад хотоос зүүн тийш 100 км, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгойн хэлбэрээр байрласан газрыг Тавантолгой гэж нэрлэжээ. Нийт 80 мянган га газрыг хамрах уг орд дээр долоон А буюу ашиглалтын лиценз бий. Тавантолгойн ордын нөөц 6.4 тэрбум тонн. Үүнээс 1.8 турбум тонн нь коксжих, үлдсэн 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс ажээ. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10-т багтдаг аварга гэхэд ч багадмаар ертөнцийн хишиг юм.
Тавантолгойн долоон ордын нэгд “Тавантолгой” компани олборлолт явуулдаг. Үүнийг нь бид “жижиг” Тавантолгой хэмээн нэрийддэг. Тус компанийн нөөцийн эх сурвапжийг 90-110 тонн хэмээжээ. Энэ ордыг 1966 оноос эхлэн ил уурхайн аргаар ашиглаж зэргэлдээх гурван аймгийн нүүрсний хэрэглээг хангадаг байсан бол 2004 оноос жилдээ 100 мянган тонн коксжих нүүрсийг Гашуунсухайтын боомтоор БНХАУ- д экспортлох болсон юм.
Харин одоогоос таван жилийн өмнө анх удаа нэг сая тонн нүүрс экспортод гаргасан гэсэн тооцоо бий. Бүр нарийвчлан авч үзвэл эл уурхайгаас 2003 онд 39 мянга, 2004 онд 64 мянга, 2005 онд 405 мянга, 2006 онд 787 мянган тонн нүүрс олборложээ. Тэгвэл цэвэр ашиг нь 2007 онд 12 тэрбум төгрөг байсан бол 2009 онд 16 тэрбум төгрөг болж осчээ.
Харин өнгөрсөн хоёр жилд 30-40 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлсэн байдаг. “Тавантолгой” компанийн 34 хувийг “Ажнай” корпораци, 51 хувийг орон нутгийн захиргаа эзэмшдэг. Гэтэл өдгөө жижиг Тавантолгойн нөөцийн эх сурвалжийн 90-110 тонн нь 20 орчим тонн болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн захиргаа, “Ажнай” корпораци хоёр жижиг Тавантолгойн тавны нэгийг үлдээхэд их “хөдөлмөр” зарцуулсан гэсэн үг.
“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙН МӨНГӨ ХААШАА ОРОВ
“Жижиг” Тавантолгойг жинхэнэ утгаар нь бусниулсан хүн хэн бэ гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн нэрийг хамгийн түрүүнд хэлэх хүн олон. Энэ хардлагыг хэвлэл мэдээллийн олон байгууллага мөрдөж, өөр өөрийн өнцгөөр үнэн худал нь мэдэгдэхгүй булхайг дэлгэсэн нь ч их.
Нутгийн удирдлагын ордонг өөрийнхөө хамаатан садан, танил талаараа дүүргэсэн гэхийн сацуу 2004-2008 онд 80 тэрбум төгрөгийг татварт төлөлгүй нуусан, тусгай зевшөөрлөөр олгодог, дэлхийн зах зээлд өндөр үнэтэй худапдаалдаг сайн чанарын коксжих нүүрсийг тонн тутмыг нь ашиг олохын тулд дур мэдэн гурав дахин хямд үнээр борлуулсан гэх явган яриа ч бий.
Энэ мэт тоолж барамгүй бараан мэдээллээс шалгаалан өнөө цагийн Батлан хамгаалахын сайдыг Өмнөговь аймгийн иргэдийн захиран зарцуулах ёстой хувийг төрөл садан, найз нөхдөөрөө дамжуулан халаасалсан гэдгийг ч зарим эх сурвалж жин тан нотолдог билээ. Тэрбээр тун саяхан Тавантолгойн мөнгөөр “Чингис” зочид буудал, “Монгол шилтгээн”, “Өндөр дов” амралтын газар, “Эх орон” телевиз, өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн “Медиа групп” байгуулах хэмжээний тоног төхөөрөмж, баг хамт олон худалдаж авсан ажээ.
Энэ бол хамгийн сүүлийн үеийн жишээ. Түүнээс гадна УИХ-ын сонгуульд хэдэн тэрбумыг зарцуулсныг барагцаапан хэлэх тооцоо хаана ч алга байгаа юм. Баталгаатай эх сурвалжийн өгүүлснээр АН-ын ерөнхий нарын бичгийн даргын албан тушаалтай байсан, одоогийн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад тойрог өгсний бэлэг хэмээн “Lexus-570” маркын машины түлхүүр хадаг дээр тавин гардуулсан гэдэг.
Д.Булган
Эх сурвалж:”Монголын Үнэн ”
URL: