Оюуны өмчийн газар бэлгэ тэмдгээ өөрчилнө
Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас тус газрын бэлгэ тэмдгийн загвар зохиох уралдаан зарлажээ. Загварт тавигдах шаардлага нь Оюуны өмчийн газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон дэлхий дахины оюуны хөгжил дэвшлийг илтгэсэн агуулгатай байх аж. Уралдаад ирүүлэх материалыг есдүгээр сарын 24-нөөс авч эхэлсэн ба ирэх арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл СБД, Бага тойруу 49, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар 401, 402 тоот өрөөнд хүлээн авах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
URL: