“Арр1е”-ийн ашгийн цаана юу байдаг вэ

АНУ-д хоёр сая орчим гар утас борлогдлоо. Тиймээс “Арр1е” компанийн орлого л гэхэд өдөрт 200 сая ам.долларт хүрээд байна. Тавдугаар үеийн “I phone”-ы үнэ 650 орчим ам.доллараас хэтрэхгүй байгаа. Гэтэл энэ мөнгөний өчүүхэн хэсэг нь л ажилчдын цалин болж очдог гэнэ. Амиа хорлох, хатуу чанга сахилга бат, хэдэн мянган хүний бослого гээд тус компанийн бүтээгдэхүүнийг гаргадаг үйлдвэрүүд дээрх зөрчлүүдийг олон арваар нэрлэж болно.

Өндөр технологи бүхий хайрцгийг задлаад хэрэглэж эхлэхэд ихэнх үйлдлүудийг тэр бүр ашиглаж чаддаггүй нь нууц биш. Харин эдгээр технологийг Хятадад үйлдвэрлэж байгаа нь ч мөн л нууц биш. Гагцхүү үйлдвэрүүдийн цонхны доохно талд тусгай тор тавьсан явдал үнэхээр нууц байлаа. Эдгээр тор амиа хорлох гэсэн хүмүүсийг зогсооход чиглэгдсэн байдаг гэнэ. Тайюань хотноо байх “Foxconn” аварга үйлдвэр дээр л гэхэд 13 хүн цонхноос үсэрч хорвоогоос хальжээ. Энэхүү компанийн үйлдвэрүүдийг Абугрейб эсвэл Гуантанамо дахь шоронгоос нэг их дутахааргүй хамгаалдаг байна. “Foxconn” -ы үйлдвэрүүдэд нийтдээ нэг сая орчим хүн зөвхөн Тайюань хотноо л гэхэд 79 мянган хүн ажилладаг. Нэг талбайд цех, дэргэд нь нийтийн байр байрлана. Умгархан өрөөнд найман хүн гурван давхар орон дээр амарна. Өрөө болгон жоом бясаа, нэг давхарт ганцхан усанд ордог газар гэх мэт хүний тав тухыг хангаж чадаагүй байдал илт ажиглагддаг аж. Үйлдвэрийн чимээ шуугианаас болоод унтана гэж бараг үгуй хэмээн ажиллагсад нь байнга гомдоллодог байна.

Цалин бага авдаг бөгөөд түүнийгээ олж авахын тулд өдөрт арван гурван цаг зогсоо зайгүй ажиллах ёстой. Ажлын ийм горимыг зөвхөн залуучууд л тэсч гарна уу гэхээс биш, нас ахимаг хүмүүс ажиллах боломжгүй. Тиймээс тус үйлдвэрийн ажилчдын дундаж нас 20 гэнэ. Үйлдвэрт ажиллахын тулд Хятадын өнцөг булан бүрээс залуучууд ирж тодорхой хэмжээний хахууль өгч байж ажилд ордог байна. Өчүүхэн төдий алдаа гаргасан тохиолдолд ажилчдыг буланд зогсоож байгаад зодож эхэлнэ. Хатуу харгис зантай харгалзагчаас болж маргалдсан ажилчдын бослогыг таван мянган цагдаа номхотгож байлаа. Бараг л боолын хөдөлмөр эрхэлдэг явдал Америкийн компаниудын  сэтгэлд нийцдэг бололтой. “Microsoft, “Sony”, “Арр1е” гэх мэтийн том компаниуд ийм аргыг 20 жилийн тэртээ анх нээж үүнээс хойш шинэ технологийг угсрах ажлыг хятадуудад даалгажээ.

“Арр1е”  компанийн нийт хөрөнгө 600 тэрбум ам.доллар хэмээн тооцогддог. Хятадад тэр дундаа Тайюань хотноо угсарсан “I phone 5”-ын борлуулалт дээд амжилт эвдээд байна. Үйлдвэр дээр гарсан бослогыг

дарснаас хойш тэд дахиад л утас угсарч эхэлжээ. Харин үйлдвэрийн эзэд энэ удаа хүмүүсийг роботоор солих талаар бодож эхэлсэн гэдэг тодорхой гэнэ. Ингэснээр гурван давхар ор болон амиа хорлохоос хамгаалах тор зэрэг дээр хэмнэлт гаргаж болно. Үүнээс үүдэн ашиг ч нэмэгдэнэ.

Үйлдвэрийн байдал нэг иймхэн байхад “Арр1е”-ийн шүтэн бишрэгчдийн хэдэн арван цагаар дугаарлан зогсож байгаад худалдан авсан гар утаснаас гэмтэл илэрчээ. Смартфоны нэгэн хэсэгт зурагдсан болон хонхойсон явдал гараад байна. Дуртүйцсэн худалдан авагчид тэр даруйдаа нийтийн сүлжээг ашиглан гомдлоо хуваалцаж эхэлжээ. Тэрхүү гэмтэл нь голдуу хүлээн авагч болон дэлгэцийн орчим илэрч байгаа юм. Гэхдээ ийм төрлийн гэмтэл зөвхөн хар өнгийн “I phone 5-”аас гарчээ. “Би өнөөдөр хайрцгийг задлаад утсаа гаргаж иртэл бага зэргийн зурагдсан байлаа. Дэлгэцийг нь суурилуулж байхдаа анод бүрхүүлийг гэмтээсэн бололтой. Бас нэг гэмтэл ар талын таг дээр байна” хэмээн нэгэн залуу бичсэн гэнэ.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих