Хогоо зарж мөнгө болгоцгооё…
Нэг шуудай хогийг 500-1000 төгрөгөөр худалдаж авна гэнэ цаана чинь. Учир юу гэвэл “Монос фарм” компани Сонгинохайрхан дүүргийн 2-3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хур хогийг цэвэрлэх шийдвэр гаргасан ба худалдан авах ажил ирэх долоо хоногоос эхлэх аж.
Хог нь “хог” болохоосоо өмнө л мөнгө байсан гэдэгт санал нэг хүмүүс олон байх. Нийслэлийн гэр хороололд оршин сууж буй нэг иргэн өдөрт ойролцоогоор 900 грамм, орон сууцны нэг иргэн 200-350 грамм хог хаядаг гэсэн статистик бий.
Тэгвэл жилд ойролцоогоор 220-260 мянган тонн “хог нийлүүлдэг” гэж хэлж болно. Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж цэвэр агаар, цэмцгэр хотынхоо төлөө нэгдэх хэрэгтэй болоод байна.
Д.Болортуяа
URL: