“Чингис” зочид буудлын ажилчид хулгайн хэрэгт холбогдсон уу
“Чингис” зочид буудлын ажилчид гадаадын иргэдийн эд зүйлийг хулгайлсан хэрэгт сэжигтнээр татагджээ. Тодруулбал, зочид буудлын ажилчид АНУ-аас ирсэн үйлчлүүлэгчийнхээ өрөөг цэвэрлэхдээ цүнх, хувцсыг нь нэгжиж, их хэмжээний мөнгө хулгайлсан байж болзошгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор “Зочид буудлын цөөн хэдэн ажилчдыг хулгайн хэрэгт сэжигтнээр татан УМБГ-т шалгаж эхлээд байгаа гэнэ. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” байгаа талаар эх сурвалж мэдээллэсэн байна.
Ө.Заяа
URL: