Баячуудын хүүхдүүдийн содон нэрс
Харин Монголын шинэ цагийн баячууд бизнесээ үр хүүхдийнхээ нэрээр нэрлэх нь элбэг. “Номин”-гийн захирал Ш.Баярсайхан компаниа талийгаач болсон охиныоо нэрээр нэрлэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Арвин хотын төвд байрлах тансаг байшингаа ганц хүүгийнхээ нэрээр нэрлэж, “Од” гэдэг хаяг өлгөжээ. Сүүлийн үед бизнесийн ертөнцөд нэр нь хүчтэй сонсогдох болсон “Чоно” группын захирал Д.Энхболд бага хүүгийнхээ нэрээр нэрлэсэн “Мишээл” хэмээх том худалдааны төв байгуулаад байна. Монголын тэргүүн баячуудын нэг “MCS”-ын захирал Д.Оджаргал ч тэдний энэ жишгээс хоцорсонгүй. Тавилгын бизнес эрхэлдэг компаниа охин Ануныхаа нэрээр нэрлэжээ.
Монголын хамгийн том захын эзэн Ш.Сайхансамбуу Наранбат, Эрдэнэтуул хэмээх хүү, охин хоёртой. Тиймээс тэрбээр өөрийнхөө захыг “Нарантуул” хэмээн нэрлэсэн юм гэнэлээ.
URL: