Хулганаас хүний арьсыг төлжүүлэх санаа авчээ
Зарим хулганы арьс маш хурдан төлждөг бөгөөд араатны дайралтад өртвөл арьсаа мулталж хаяад, зугтаадаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Африк, Австралийн талын хулганууд амьтанд хазуулсан ч арьс нь хялбар “тайлагддаг” болохоор баргийн махчинд бариулдаггүй аж. Эрдэмтдийн ажигласнаар арьсгүй болсон хулгана өвдөлт мэдэрдэггүй, тэгээд ч хэдхэн цагийн дотор өнгөн арьс тогтож, хоёр өдөр болоход гүйцэж төлждөг байна.
Тиймээс эрдэмтэд хулганы арьсны бүтцийг судалж, томоохон нээлт хийжээ. Энэ нь хүний арьсыг ч хялбар төлжүүлж болох арга бөгөөд одоогоор туршилтын шатандаа яваа гэнэ.
Ер нь хөхтөн амьтдын дотор арьснаасаа “мултрах” дуртай цөөнгүй төрөл байдаг ч хүнд тус болохуйцыг нээгээгүй байжээ. Тиймээс дээрх туршилтыг хийх болсон шалтгаан нь эдгээр хулганы биеийн онцлог, хариу үйлдэл зэрэг нь хүний анатомитой тун төстэй юм байна. Хэрэв энэ судалгаа үр дүнгээ өгвөл зууны шилдэг нээлт болох юм.
Эх сурвалж : “Өглөөний сонин”
URL: