ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл намын гишүүдээ хулхидаж Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр болжээ
ИЗНН-ын гурван даргын нэг болох Д.Энхбат УИХ- ын сонгуулийн өмнө намын жагсаалтад хоёрдугаарт бичигдэхгүй бол тойрогт нэр дэвшиж, халааснаасаа олон зуун сая төгрөг гаргаж чадахгүй гэж намынхантайгаа муудалцсан билээ.
Гэтэл тус намын бас нэгэн шинэхэн дарга, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл тун овжин загнаж, намдаа сонгуулийн ажилд нь зориулж үлэмж хэмжээний хандив өргөсний хүчинд намын дарга С.Оюуны дараа нэрээ хоёрдугаарт бичүүлж, улмаар тус нам таван хувийн босго давснаар УИХ-ын гишүүн болж чадсан билээ.
Урьд өмнөх сонгуулийн дүнгээс харахад нийт сонгогчдын таваас дээш хувийн санал авсан нам нэгээс хоёр суудал авах нь тодорхой харагдаж байсан тул эдийн засагч С.Дэмбэрэл үүнийг тун овжин мэдэрч чадав. Тэрбээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудалд тухлах боломжтой байсан ч танхимын даргын албан тушаал ньтүүнд илүүашигтай санагдсан тул С.Оюун даргадаа зай тавьж өгч жентлмэн зан гаргажээ.
МҮХАҮТ-ын даргын ажил нь түүний бүхий л бизнесийг цэцэглүүлэхэд хүргэсэн бөгөөд эдүгээ тэр МҮЭ-ийн С.Ганбаатарын нэгэн адил төрийн ажлаа умартаж, төрийн бус байгууллагаа дээгүүр тавьж байгаа нь сонгогч түмнийг үл хүндэтгэсэн хэрэг болж байна. Нөгөөтэйгүүр, тус намын эгнээг олонд танигдсан залуу боловсон хүчнээр сэлбэж, УИХ-ын сонгуульд тус намаас тойрогт нэр дэвшсэн 48 гишүүний 30 гаруй нь шинэ тутам залуучууд байснаас харахад тодорхой юм.
Тэдэнд янз бүрийн албан тушаал амлаж, өмнөөс нь сонгуулийн сурталчилгааны зардал болох тэрбум 300 гаруй сая төгрөгийг С.Оюун, С.Дэмбэрэл нар гаргаж өгснөөр хөдөө орон нутагт таван хувийн босго давсан саналыг ИЗНН-ынхан авахад нөлөөлсөн юм. Гэвч өдгөө намын хоёр дарга өвдөг шороодсон залуу нэр дэвшигчдийнхээ өөдөөс харах нүүргүй, хэлэх үггүй зугтааж эхэлжээ.
Харин Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар хэл амтайхан томилогдсон тус намын гишүүн гэх Түмэндэмбэрэл нь тухайн салбарын хүн биш бөгөөд бас л урд зүгийн угшилтай нөхөр гэх яриа чих дэлсэх болов. Чингээд бодохлээр ИЗНН-аас эвслийн Засгийн газарт ажиллаж буй хоёр сайд нь нэг нь орос, нөгөө нь өмнөд зүгийн цустай болж таарч байх шив. С.Дэмбэрэл гишүүний хувьд 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвших санаагаа нуухгүй байгаа бөгөөд тэрбээр АН-тай хамтран ажиллаж буйн хувьд Ц.Элбэгдоржийг дэмжиж сонгуульд орох нь нэгэнт тодорхой болжээ.
Гэмт хэргийн шинж чанартай элдэв янзын газар болон эдийн засгийн хэрэгт холбогдсон гэх С.Дэмбэрэлийг тойрсон шүүх, цагдаагийн асуудал нэг мөр болоогүй ч тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр юутай ч болов ойрын дөрвөн жилдээ өөрийгөө хамгаалах боломжтой болжээ.
Эх сурвалж:”Маш Нууц”
URL: