Химийн хороор хордуулж байдаг арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатараас гаргана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар олон чухал асуудлуудыг шийдвэрлэснийг НИТХ-ын дарга Д. Баттулга түүхэн шийдвэр гаргалаа хэмээн онцолж байна. Тодруулбал Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгох асуудлыг цэгцлэх асуудлыг шийдвэрлэлээ.  Нийслэлийн төвийн 1300 га газрын хил хязгаар дотор дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох, явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлыг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулаад 100 хувийн дэмжлэгтэйгээр баталлаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн бас нэг асуудал бол нийслэлийн өмчийг нэн даруй тоолох, арьс шир, тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх зэрэг амин чухал хөндүүр сэдвүүд байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих