Монгол Хятадын 19 компани 1,3тэрбум доллароор “тоглоно”

Монгол Хятадын 19 компани нийт 1 тэрбум 330 сая ам.долларын өртөг бүхий төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.
Эрээн хотын засгийн ордонд  болсон тус ёслолд Эрээн хотын дарга Бао Цунмин, Монголын ХАҮТ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гүө Ган нар оролцов. Энэ нь саяхан Эрээн хотод болж өндөрлөсөн Монгол Хятад Орос гурван улсын эдийн засаг, хамтын ажиллагааны  чуулга уулзалтын хөтөлбөр дэх арга хэмжээний нэг хэсэг юм. “Шинийг эрэлхийлэх, хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын ашиг” уриатай тус чуулга уулзалт нь  өнгөрсөн хэдэн удаагийн чуулга уулзалтын туршилгыг түшиглэж, хурал уулзалтын хэлбэрийг шинэчилсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.

Чуулганы үеэр Хятад-Монгол, Хятад-Орос гэх эдийн засгийн хоёр томоохон салбар уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Хятад Монголын эдийн засгийн салбарын уулзалтад хоёр талаас төр засгийн удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач 118 хүн оролцжээ. Хурал, үзэсгэлэнд нийт 2500 төлөөлөгч оролцож, үзэсгэлэнг сонирхсон хэрэглэгчийн тоо 42 мянгад хүрч, үзэсгэлэнд оролцсон бизнес эрхлэгчид болон худалдан авагчид харилцан ойлголцож, маш олон хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Б.Занданхүү /Хөх хот/

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих