Япон: Хямрал гүнзгийрч байна
Хүн ам нь урт насладгаар Япон улс бахархдаг. Гэвч тэр нь хямралыг тодорхойлох нэг онцлог болж магадгүй Японы Ерөнхий сайд Наото Кан өөрийн орноо “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн хэцүү, хүнд хямралтай учирлаа” гэж мэдэгдсэн бөгөөд түүнд нь ч хэтрүүлэг байсангүй.
Зөвхөн нэг хотоос 10 мянган хүнээ сураггүй алдсан хамгийн өндөр хөгжилтэй орны техникчид өнгөрөгч шөнө ослын хөргөлтийн систем нь эвдэрсэн цөмийн тогоог дэлбэрэлтээс аврахаар оролдож байлаа. Цөмийн ослын түүхэн дэх хамгийн аюултай сүйрлээс хойш 25 жилийн дараа техникчид үүргээ биелүүлж чадахгүй бол юу болох вэ. Гамшиг заримдаа ард түмнийг лидерүүдээ тойрон хүрээлгэхэд хүргэдэг. Түүнтэй адил сонгосон улстөрчдөөсөө сонгогчид итгэлээ эргүүлэн авах нь бий. Бушийн засаг захиргаа 2005 онд “Катрина” шуурганы үр дагаварыг арилгах тал дээр тааруухан ажилласан нь Ерөнхийлөгч Бушийг ард түмнээсээ тасарсан лидерийн сонгодог жишиг болгож байлаа. Одоогийн Японы байдал ч ноён Канд сайн нэрийг авчирна гэхээргүй байна.
Хоёр дахь арван жилдээ эдийн засгийн уналтад орсон орныг удирдах гэнэтийн нэр дэвшигчээр ноён Кан харагдаж байсан юм. Засгийн эрхэнд хэдхэн сар байх хугацаандаа тэр одоо шахан хавчигдсан мэт харагдаж, чансаа нь эрчимтэй унаж байна. Японы хэвлэл түүнийг Орос, Хятад хоёртой хийх газар нутгийн маргаанд сул дорой байсан гэж нэг биш удаа муулж байлаа. Парламентын сөрөг хүчин түүний санал болгодог эдийн засгийн арга хэмжээг хорьдог. Энэ бүгдийн зэрэгцээ Засгийн газар ба цөмийн аж үйлдвэрлэл Атомын цахилгаан станцын газар хөдлөлтийн үеийн эрсдлийг тооцож чадаагүй гэх шүүмжлэлтэй тулгараад байна. Дашрамд дурдахад, Британийн Засгийн газар үүнээс тодорхой хэмжээний сургамж авах ёстойг өчигдөр Экологийн сайд Крис Хьюн (Chris Huhne) хүлээн зөвшөөрч, цөмийн аюулгүй байдлын талаар албан ёсны илтгэл бэлтгэх шаардлагатайг хэлсэн юм. Британид газар хөдлөлт Японыхоос бага уршигтай гэдгийг сайд нар авч үзэх нь ойлгомжтой ч Японы атомын цахилгаан станцуудын тухай телевизийн сурвалжлагаас тогтсон санаа бодолтой болсон олон нийтийн хувьд хангалтай итгэлийг төрүүлэхгүй байх магадлалтай.
Энүүхэндээ гэхэд ослын цар хүрээ тэлсээр байна. Таван мужаас 210 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ. 3400 байр байшин нуржээ. Мияко хотын эргийн хэсэг, Ямада хот тэр чигээрээ усанд автсан байна. Хохирогчдын дунд олон тооны хөгшчүүд байгаа гэнэ. Япончууд урт насладгаараа бахархдаг. Гэхдээ энэ нь хямралын тодорхойлох бас нэгэн шинж болж магадгүй. Сендай хотын олон байр байшин “тийрэлтэд онгоцны хурдаар орж ирсэн” далайн давалгааг даван гарав. Харин тэндхийн олон хөгшид энэ гамшгийг туулж чадсангүй.. Шууд аюул алга болсон ч хохирогчдын жагсаалт өссөөр байх бололтой.
Эх сурвалж: Japan: the crisis mounts,
(“The Guardian”, редакцийн өгүүлэл, 2011.03.14, Их Британи)
Ш.САМБУУ
URL: