Их мастер Б.Мөнгөнтуул долоо дахиа тэнцэв

Туркийн Анкара хотод Олон улсын шат­рын холбоо (FIDE)-ны эмэг­тэйчүүдийн Гранпри буюу “Том цом”-ын дөрөв дэх цуврал тэмцээн үргэл­жилж байна. Дэлхийн шилдэг 12 шатарчин өр­сөл­дөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул оролцож буй. Тэр­бээр найман тавилын дараа нэг хожил, зургаан тэн­цээ, нэг хожигдолтой 4.0 оноо­гоор долоодугаар байрт бичиг­дээд байна.

Б.Мөнгөнтуул лхагва га­­рагт есдүгээр өргийн тог­лол­­тод Литвийн их мас­тер Вик­ториа Чмилятетэй оюун ухаанаа уралдуулж, эвийн гэрийн гэрээ бай­гууллаа. Есөн өр­гийн дараах байдлаар Сло­венийн Анна Мызачек 7.0.0 оноотой тэргүүлж буй бол Энэтхэгийн Хумри Конеру 6.5, БНХАУ-ын Жао Сюэ 6.0 оноотой удаалж явна. Их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр 10 дугаар өргийн тоглолтоо БНХАУ-ын Руан Луфетай тог­­лосон юм. Тэмцээн энэ ням гарагт өндөрлөж, дүнгээ гар­гана.

Эх сурвалж : “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих