У.Мөнх-Эрдэнийн чансаа хамгийн өндөр байна

Олон улсын сонирхогчийн боксын холбооноос гаргасан тамирчдын шинэчилсэн чансаагаар гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн чансаа хамгийн өндөр байна. Уг чансаагаар Лондонгийн олимпийн хүрэл медальт, Азийн аварга У.Мөнх-Эрдэнэ жиндээ хоёрт бичигджээ. Харин  Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба жиндээ 10 дугаарт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт жиндээ зургадугаарт, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Д.Отгондалай жиндээ есдүгээрт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат жиндээ 17 дугаарт, оюутны дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Т.Чулуунтөмөр 13 дугаарт бичигдсэн байна.
Эх сурвалж:”Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих