Дуучин С.Нарантунгалаг ”хоолойгоо” шалгуулав

Нийтийн дууны салбарт С.Жавхлан, Т.Баясгалан нарын араас хүч түрэн орж ирсэн залуу дуучдын нэг бол С.Нарантунгалаг. Тэрбээр дуучин Д.Амарбаясгалантай хамтран дуулсан «Чамдаа би хайртай шүү» дуугаараа ард түмэндээ танигдсан. Гэвч дуучин бүсгүй үрийн зулай үнэрлэснээр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн билээ.

Дуучин С.Нарантунгалаг саяхны нэгэн өдөр нийтийн дууныхан болон рок попын уран бүтээлчид оролцсон хандивын тоглолтын тайзан дээр гарч фэнүүдээ баярлууллаа.

Ингэхдээ «Сүүлийн үед хүмүүс нийтийн дуучдыг фонограмм дагаж, амаа хөдөлгөдөг гэх болсон» гээд энэ яриаг няцааж, «Аав ээж хоёр минь» дууг ямар ч хөгжимгүйгээр дуулж үзэгчдэдээ хоолойгоо шалгууллаа. Мөн шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орсон гэдгээ энэ үеэр дуулгаад амжсан.

Эх сурвалж : “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих