Хятад хүүхнүүдийн Лянхуа хөл

Үнэнхүү гоё хүүхэн лянхуа цэцэг шиг хөлтэй, жооргонож, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байв.

Ингэж тамлуулсаны эцэст 10 настай охшгы хөл ердөө 10 см урт болдог аж. Үүний дараа л тэд том хүний алхаагаар явж сурах гэж тамга цайдаг байна. Тэгээд 2-3 сар өнгөрөхөд охид айлын бэр болоход бэлэн болно. Тэгэхдээ “лянхуа хөлний” хэмжээ ямар байх нь ихээхэн чухал. Том хөлтэй бэрийг шоолж дорд үзнэ. Тариалангийн талбайд тонголзсоор хөлөө боолгох боломж олдоогүй “хөдөөний амьтан” гэж адлана.

Хөл “хатаах” уламжлал Хятадад X зуунаас эхтэй аж. Энэ үйлийг Хятадын соёлын нэг хэсэг гэж үзсээр ирэв. Хүргэний талынхан хүүгээ өрх тусгаарлуулахаар бэлтгэхдээ бэр болох бүсгүйн хөлийн тавхайг юуны түрүүнд сонирхоод дараа нь царай зүсийг нь шинжинэ.

Европчуудын хувьд санаанд багтахгүй ч “лянхуа хөл” нь эмэгтэй хүний бахархал төдийгүй хятад эр хүнд гоо сайхны болоод бэлгийн харьцааны дээд сэрэл мэдрэмжийг өгдөг зүйл юм. Уран зохиолд дүрсэлж бичсэнээс нь үзвэл “лянхуа хөл” нь ер бусын жижигхэн, нарийхан, үзүүр нь доошоо матигар, зөөлөн, зохист хэмжээтэй, гоё үнэртэй байдаг аж.

Хятад хүүхнүүд гоо үзэсгэлэнтэй, дур булаам байхын тулд өндәр үнэ төлдөг. Үлгэр жишээ болохуйц гоё хөлтэй гэгдэх эмэгтэй насан туршаа биеийн зовлон эдэлж явдаг. Үнэн хэрэгтээ хөлөө сүрхий гэмтээж байж тавхайгаа жижиг болгоно шүү дээ. Хөлийнхөө тавхайг бусдынхаас илүү жижигхэн болгох гэсэн зарим эмэгтэй ясаа хугалсан тохиолдол ч байдаг гэнэ.

“Лянхуа хөл”-д олон түмэн ХХ зууны эхнээс л шүүмжлэлтэи хандах болсон байна. Энэ нь Европ зүгийн соёл Хятадад нэвтэрсэнтэй холбоотой. Энэ заншлыг европчууд дарлал доромжлолын ул мөр, хүмүүн бус хандлагьш илрэл гэж үзэж, үүнтэй санал нэгдэж бүтээл туурвилдаа энэ сэдвийг хөндсөн хятад эрдэмтэд нийгмийн ёс занпшыг үймүүлеэний учир шоронд ч орж байв.

Хөл боохыг 1912 оноос хориглосон ч хятадууд уламжлалаа хэнээс ч илүү хадгалдаг хүмүүс. Эмэгтэйчүүдтэй ярьж үзэхэд ихэнх нь хөлөө “хатаалгаснаараа” бахархаж байсан гэж сэтгүүлчид ярьдаг. Хятад уламжлалыг баримталж эмэгтэй хүний гоо үзэегэлэнг дүрсэлбэл: турьхан биетэй, гарын нь хуруу нарийхан урт, зөөлхөн алгатай, булбарай арьстай, босоо духтай цагаан цайвар царайтай, жижигхэн чихтэй, жирвэгэр хөмсөгтэй, жижигхэн дугариг амтай байх ёстой аж.

Эх сурвалж Tsagtur


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих