“АПУ”, “Мон фрэш”-ийнхэн бүтээгдэхүүнээ үнээний хатаамал сүүгээр хийдэг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтаар “АПУ” ХК нь “Цэвэр сүү” нэрийн сүүгээ Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололтондоо “Монгол үнээний сүү…” гэж, “Мон фрэш сүү” ХХК нь “Биеэ бодоорой”, “Цэвэр сүү” /500 мл/ нэрийн бүтээгдэхүүнээ мөн Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололтондоо “Үнээний цэвэр сүү…” гэж,  “Сүү” ХК нь “Жимстэй иогурт” нэрийн бүтээгдэхүүнээ үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололт дээрээ “үнээний цэвэр сүү”  гэж тус тус тэмдэглэсэн учир тус бүр 10 сая төгрөгөөр торгохоор болжээ.
Дээрхи зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчилөө арилгах тухай 14 хоногийн хугацаатай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд албан шаардлагын биелэлтийг тухай бүр нь хянан ажиллах болно.


URL:

Сэтгэгдэл бичих