Н.Алтанхуягийн засгийн газрын 10 хар гэм

Хамаг бурууг МАН болон өмнөх Засгийн газарлуу чихсээр байгаад хэдэн сар өнгөрлөө. Энэ маягаар ахиад дөрвөн жил явах боломжгүй нь мэдээж юм.

Мэдээж Засгийн газрын хийдэг ажил нь хэн нэгнийг муулаад суух биш, харин ч алсын хараатай байж дараа дараагийн ирж буй хямралуудад бэлэн байх, даван гарах, эдийн засгийн тогтвортой болон өсөлттэй байдлыг хангах, иргэдийн ажил амьжиргаанд анхаарал хандуулах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх зэрэг байх юм.

Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар эрх мэдэлд хүрсэн даруйдаа :

1.    Таван яам болон сайд нарын тоог нэмлээ

2.    АН-ын гишүүд дэмжигчдийн үзэл баримтлал үнэт зүйлийг уландаа гишгэн МАХН хэмээх коммунист үзэл баримтлалтай намтай нэгдэн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох гэрээ байгуулан Засгийн газарт урив.

3.    Талхны үнэ 210 төгрөгөөр нэмэгдэв

4.    Татварыг нэмэв

5.    Ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, хүргэн бэрүүдээ Засгийн газрын томоохон албан тушаалуудад томилов

6.    Махны үнэ нэмэгдэв

7.    Долларын ханш 89 төгрөгөөр нэмэгдэн 1409 төгрөг болов

8.    Улсын төсөв 1.2 их наяд “цоорхой” үүсч түүнийг засах ямар ч арга хэмжээ хийсэнгүй

9.    УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгов

10.    Долларын өсөлтөөс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ өсөв
Н.Алтанхуяг Засаг авсан даруйдаа энэ мэтчлэн томоохон алдаа завхралуудыг гарган нэр хүндээ алдаж Монголчуудыг элгээр нь хэвтүүлж эхэллээ. Томоохон эдийн засагчид, шинжээчид хямралын давалгаа ирж буйг сануулсаар байхад “Хүүхэд бүрт 21.000 төгрөг өгөх” халамжийн бодлого гарган хэрэгжүүлэх болсон нь хямралын давалгааг улам эрчтэй, хүчтэй болгож байна.

Иргэд “Төрийн ордон”-нд орж үзхээс илүү талхны үнэнд санаа зовж байгаа билээ. Гэвч засгийн газрын тэргүүнд үүнийг бодох нь битгий хэл томилгоо бялууны хуваалтанд хамаг анхаарлаа хандуулж ард түмний амьдралыг хөсөр хаясан бололтой. Засгийн газрын анхаарал өдөр бүр, цаг тутам ард түмнээ харж хандаж байх учиртай ч эрх баригчдын анхаарал ард түмнээ гэхээс илүү сандал суудал, Оюу толгойн гэрээ зэрэг бялуун дээр байгаа нь харамсалтай.

tsag


URL:

Сэтгэгдэл бичих