ЗАМЫН АЖИЛ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ШУУД ХАМААРНА

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол батлагдсан. Нийгмийн халам­жинд дулдуйдаж, бvтээн байгуулалтаас эрс татгалзсан өмнөх парламентын алдааг засахын тулд төсвийн то­дот­гол хийлээ хэмээн тодор­хойлж болохоор байлаа. Учир нь, нийслэлчvvдийн толгойны өвчин болдог зам засвар, шинээр зам тавихад харамгvй мөнгө зарцуулахыг зөвшөөрсөн юм. Зам тээврийн яаманд 391 тэрбум, 179,4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ тодотголоор Эрvvл мэнд, Боловсрол, Зам тээврийн сайд нар хамгийн өндөр дvнтэй төсөв батлуулж авснаараа тэргvvлж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их мөнгөтэй яам нь дээрх гурав гэсэн vг. Ингэхдээ бvр нарийвчлалтайгаар тайлангаа гаргаснаас харвал зам барих, засахад хамаг хvчээ хандуулж байгаа аж. Харин тээврийн салбарын дэд бvтцийг сайжруулна хэмээн таван тэрбум 363 сая төгрөгийн төсөв баталжээ.

Төсвийн тодотголд зөвхөн Зам, тээврийн яаманд хуваарилсан ийм хэмжээний мөнгийг ажил хэрэг болгох vvргийг Зам, тээврийн сайд А.Гансvх хvлээх нь мэдээж. Тэгвэл төсвийн тодотголоор тус яамнаас зөвхөн зам тавих, засах гэсэн тайлбартайгаар тусгагдсан мөнгөний ихэнх нь Азийн хөгжлийн банкны зээлээс бvрдэх учиртай. Бусад нь Кувейтийн сан, Япон улсын буцалтгvй тусламж, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бvрдэх юм билээ. Баяртай мэдээ дуулгахад дээрх замуудын ихэнх нь 2013 онд ашиглалтад орох ёстой.
Тодруулбал, төсвийн тодотголд Улаанбаатар хотын Налайх дvvрэгт 500 метр урттай, долоон метрийн өргөнтэй замыг 250 саяар, Төв аймгийн Зуунмод хотод гурван км зам барихад нэг тэрбум 290 сая төгрөг, Угтаалцайдам сумд найман км сайжруулсан зам тавихад 20 сая төгрөг гэх мэтээр жижигхэн зvйлvvдийг дотоодын хөрөнгөөр барихаар тусгасан бол нийслэлийн Нарны замын гvvрэн гарцыг Японы буцалтгvй тусламжаар барихаар хоёр тэрбум 128 сая төгрөг, Кувейтийн сангийн хөрөнгө оруулалтаар Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай автозам, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Манхан-Ховдын 83 км, Ховд-Баян-Өлгий чиглэлийн 60 км зам гэх мэтээр тусгасан байх юм. Энэ бvхнээс дvгнэхэд Монголын төсөв их хэмжээний мөнгө гаргаж чадахгvй байгаа тул Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлд ихээхэн найдлага тавьж буй бололтой. Харин Зам тээврийн сайдын багцад 498 тэрбум 372 сая төгрөг тусгасан байх юм.
Сонирхолтой нь, Улаанбаатар хотын зам Зам, тээврийн яамны мэдэлд байдаггvй юм байна. Хотын замыг хэрхэн засах, хаагуур шинэ зам тавихыг энэ Зам тээврийн сайд биш хотын дарга бодох ёстой. Тиймээс Зам, тээврийн яамны төсөвт ихэвчлэн орон нутгийн зам тусгагджээ.
Биднийг хот, хөдөө алинд нь ч саадгvй зорчих чанартай зам тавих vvрэгтэй энэ яаманд ИНЕГ, “Монголын төмөр зам” ТӨК, Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын төв, Монгол Улсын далайн захиргаа гэх мэт агентлаг харьяалагддаг. Тэднээс хамгийн их төсвийг ИНЕГ-т хуваарилсан байх юм. Магадгvй, А.Гансvх сайд Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг батлуулахаар зэхсэнтэй ч холбоотой байж мэдэх. ИНЕГ техникийн шинэчлэл хийх нь бидний хувьд амин чухал ажил болоод байна хэмээн нэлээд зvтгэсний эцэст ийнхvv хамгийн өндөр төсвийг хуваарилуулж чадсан ч байх болох. ИНЕГ 45 тэрбум 246 сая төгрөг, хамгийн бага нь Монгол Улсын далайн захиргаа 240 сая төгрөгийн төсөв тодотголоор батлуулан авчээ. Магадгvй, далайгvй орны Далайн захиргаанд тийм ч их мөнгө хэрэг болдоггvй байж мэдэх юм.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих