ЖОЛООЧ НАРТ ЖОЛООДЛОГО ХЭРЭГТЭЙ

“Атибус” компанийн “Гачуурт-Халдварт”-ын чиглэлд явдаг том оврын автобус өчигдөр Гачууртын эцсийн буудлын ойролцоох гvvрэн дээр осолджээ. 10 хvн зорчиж явснаас долоо нь хvнд, хvндэвтэр зэргийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын vндэсний төвд хvргэгдсэн байна. Осол гарахад техникийн ямар нэгэн нөлөө байгаагvй гэнэ. Харин жолоочийн согтолтын төвшинг тогтооход 12,4 хувьтай гарчээ. Гэхдээ тvvний хэлснээр өөрөө жолоо барьж яваагvй. Жолоо барьж явсан хvн нь автобусыг замын хажуу руу онхолдуулаад зугтчихсан гэнэ. Одоо тvvнийг цагдаагийн байгууллага, компанитай хамтран эрэн сурвалжилж байгаа аж. Уг этгээд нь мөн тус компанид ажилладаг бөгөөд өмнө нь бас зөрчил гаргачихаад ор сураггvй байсан нэгэн.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийн замын ачааллыг бууруулах ажил хэрэгжээд vндсэндээ сарын хугацаа өнгөрлөө. Олон нийт vvнийг дэмжиж, тодорхой vр дvн ч ажиглагдаж байгаа. Тухайлбал, төв зам дагуу нэгдvгээр эгнээг чөлөөлж, зөвхөн автобус явуулахаар болсон. Ингэсний ачаар автобус хамгийн хурдан унаа болж, хvмvvст таалагдаад байхаар нь Зvvн дөрвөн замаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хvртэл явдаг байсныг нь Саппорогийн аюулгvйн тойрог хvртэл болгож сунгаад буй. Иргэд таксинаас илvv нийтийн тээврийг сонгох боллоо. Тэгээд дээрээс нь төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчдог болгосноор vйлчлvvлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Хотын захирагчийн тушаал гарахаас өмнө 760 том оврын автобус vйлчилгээнд явдаг байсан бол одоо 890 болсон байна. Гэтэл хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр автобусны тоо нэмэгдсэнээр жолооч нар хvрэлцэхгvй болжээ.
Автобусны жолоочоор “Б” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, гурваас дээш жил жолоо барьсан, 21 нас хvрсэн хvн сонгодог юм байна. Харин энэ шалгуурт тэнцэж байгаа хvмvvс нь гол төлөв “микро”-ны жолооч байдаг нь хэнд ч нууц биш. Хотын замыг өөрсдийнхөө өрсөлдөөний талбар болгосон тэднийг яаж шуу жолоо мушгидгийг бvгд мэднэ. Гэтэл автобусны жолооч болчихоод хуучин зангаа хаядаггvй гэж цахим ертөнцөд хvмvvс санал бодлоо бичицгээх юм. Уг нь, vйлчилгээнд гарахаас нь өмнө бас 14 хоногийн мэргэшvvлэх сургалтад хамруулдаг гэнэ билээ. Гэхдээ тэр сургалтад нь мэргэжлийн хариуцлагын тухайд юу ч заадаггvй бололтой. Замын хөдөлгөөний удирдах төвийн камерт бичигдсэн зөрчлvvдийг ажиглахад 20 орчим хувийг нь нийтийн тээврийнхэн эзэлдэг гэнэ.
Энэ нь автобусны жолооч нарт тавих хяналт, шалгалтыг чангатгах, цаашлаад нийтийн тээврийн компаниудад хатуу шаардлага тавих хэрэгтэй гэдгийг баталлаа. Өнөөдөр нийтийн тээврийн vйлчилгээ vзvvлдэг 23 байгууллага бий. Эднээс “Цахилгаан тээвэр”, Автобус I,II,III гээд ердөө дөрөвхөн нь нийслэлийн өмчид буй. Энэ олон хувийн компанийг эмх цэгцэнд оруулж, жолооч нарыг нь шалгалтад оруулах цаг иржээ. Осолдсон автобусны жолоочийн хувьд хэдийгээр өөрөө жолоо бариагvй ч дур мэдэн жолоо шилжvvлсэн учраас эрvvгийн хариуцлагаас мултрахгvй. Гэсэн ч энэ мэтээр зорчигчдыг хохироогоод байж боломгvй юм. Автобус компаниудыг жолооч нартаа тавих хяналтаа сайжруулахыг шаардах нь зvйтэй. Согтуу жолооч vйлчилгээнд гарч, хэнд ч хамаагvй жолоо шилжvvлдэг энэ байдлыг арилгахгvй бол цаашдаа хvний амь эрсдэхийг vгvй гэх газаргvй.
Монголын төмөр зам машинистуудаа өдөр бvр эрvvл мэндийн vзлэгт оруулдаг. Нисэхийн компаниуд ч гэсэн нислэгт гарахаас нь өмнө нисгэгчийнхээ эрvvл мэндийг шалгаж байж нислэг vйлдэх зөвшөөрөл өгдөг. Vндсэндээ автобусны жолооч ч мөн олон хvний амь насыг дааж яваа хvний хувьд ийм vзлэгт хамруулдаг байх ёстой. Аргаа барахад л согтуу эсэхийг нь тодорхойлж, даралтыг нь хэмждэг баймаар. Тэд чинь өндөр ачаалалтай ажилладаг улс учраас ажлаа хийж яваад гэнэт эрvvл мэнд нь муудвал олон хvний амь насыг эрсдэлд оруулна. Тиймээс ийм системд шилжихийг ч цаг vе шаардаж байна. Тэгээд ч зорчигчдынхоо аюулгvйн баталгааг хангаагvй байж “нийтийн тээврээр зорч” гэж тулгаад байх нь зөв гэж vv.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих