МОНГОЛЫН АРМИ ОРОСЫН ТАНКААР ЗЭВСЭГЛЭЖ БАЙНА
ОХУ 2012 оны эхнээс нэлээд хэмжээний зэвсэг болон цэргийн техникийг Монгол Улсад нийлүүлэх болсон тухай “bmpd” гэдэг цэргийн блогт мэдээлжээ. Тухайлбал, Монголын талд 50 хүртэлх тооны Т-72А загварын танк, 40 ширхэг БТР-70М загварын шинэчилсэн хуягт тээвэрлэгч болон “Урал” автомашинууд нийлүүлсэн байна. Хуягт танкийн засварын 103 дугаар үйлдвэрт дээрх танкуудад их засвар хийжээ.
2009-2010 онд Орос, Монголын хооронд байгуулсан багц гэрээний хүрээнд цэргийн техник нийлүүлж эхэлсэн байна.
Монголын армийн зэвсэглэлд өмнө нь Т-72 танкууд болон БТР-70 хуягт тээврийн хэрэгслүүд байгаагүй байна. Оросоос нийлүүлсэн танк болон хуягт тээвэрлэгчүүдийг энэ оны долдугаар сарын 5-нд Монголын армийн мотобуудлагын 016 дугаар бригадын зэвсэглэлд хүлээн авчээ.
2012 оны эхний байдлаар, Монголын хуурай газрын цэргийн зэвсэглэлд Т-54/55 загварын 370 танк, БМП-1 загварын явган цэргийн байлдааны машин, тагнуулын БРДМ-2 загварын 120 машин, 150 ширхэг БТР-60 хуягт тээвэрлэгч, 130 “Град” тийрэлтэт систем болон 150 ширхэг Д-30, МЛ-20 их буу байв. Эдгээр техникийг бүгдийг нь ЗХУ-д үйлдвэрлэжээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын дундуур Монголын Батлан хамгаалах яам ОХУ-аас дөрвөөс таван ширхэг МиГ-29 шинэ загварын сөнөөгч онгоц болон нисгэгч бэлтгэдэг тренажер нэгийг худалдан авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлж байв. Түүнээс гадна, ойрын үед цэргийн тээврийн шинэ нисэх онгоц худалдан авахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв.өөр олон танктай болох хэрэгтэй.3000-4000н танк байвал.мөн сумны үйлдвэртэй болчихвол бид өөрийгөө хамгаалах чадвартай болноо л гэсэн үг шүү дээ.сумныл үйлдвэр хэрэгтэй.тиймүү.