П.Энхмөнх: Би шар хэвлэлийн новшнуудад үнэн зүрхнээсээ гомдож явдаг
Монголын морин спорт уяачдын холбооны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Пунцагбалжир агсныг монголчууд одоо ч санан дурсдаг. Харин түүнийг нас барсаны дараа үхлийн шалтгааныг нь хэвлэлүүд янз бүрээр бичиж байсан. Үүнд Г.Пунцагбалжир агсны удамыг залгасан ганц хүү П.Энхмөнх сэтгэл гонсгор явдаг аж.
“Мон-Эрдэнэ” компаниа толгойлон бизнесийн салбарт амжилттай яваа тэрээр өөрийн Facebook хуудастаа “ Зарим хүмүүс аавын минь тухай одоо ч доромжилж байгаа юм шиг худал ярьсаар байна. 1990-ээд оны үед миний аав Сангийн аж ахуйн 80-аад хувийг эзэмшдэг байсан. Тэгээд Залуучуудын сангийн аж ахуйн ТУЗ-ын хуралд оролцохоор нэг өглөө гэрээсээ гарсан. Харин намайг хичээлээс миний жолооч авахад би ямар нэгэн юм болоогүй байгаадаа гэж бодож билээ. Аав минь тэр үлгэр домог шиг чонын нүднээс галыг нь авна гэж юмыг мэдэх ч үгүй. Ер нь тийм юм байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Миний аав зүрхний өвчтэй хүн байсан. Тэгээд ТУЗ-ын хуралдаа явж байгаад зүрхний хатан судас нь тасар ч бурханы оронд байгалынхаа жамаар очсон. Үүнийг олон хүн гэрчилнэ. Гэтэл Зууны мэдээ, Сэрүүлэг, Хүмүүс гэм мэт сонингууд баттай бус мэдээлэл бичиж байсан. Мөн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан шар сонингийн новшнуудад би үнэн зүрхнээсээ гомдож явдаг. Худал зохиож бичих болохоороо нүүр дүүрэн бичээд, залруулга хийх болохоороо хамгийн хойд талын хуудсанд жижигхэн “уучлаарай” гээд биччихдэг. Тэрийг нь хэн ч олж харж уншдаггүй. Та нар боддоо. Худал үгийг мянган удаа ярихад үнэн болдог гэж ёстой үнэн үг байна лээ. Би өөрөө мэдэр ч байна” гэжээ. Ийнхүү хүүхний сайхан, хүлгийн хурднаар сониуч олны нүд, чихэнд байнга л өртөж байдаг нэртэй хүний зартай хүү тэрээр бухимдлаа илэрхийлж facebook-ийн найзуудаасаа маш олон лайк авчээ. Т.Чимгээ.Shuurhai
URL: