Д.Арвин хадагтай ч бас хууль зөрчжээ

Хаа сайгүй чанаргүй барилга баригдаж, хүүхэд хүртэл дарагдаж нас барсан эмгэнэлт хэрэг гарсан. Энэ асуудлыг зохицуулах гэж Улаанбаатар хотын шинэ дарга том том үгтэй тушаал шийдвэр гаргасан ч биелэлээ олох хэцүү байгаа бололтой. Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай байгаа төрөх эмнэлгийн барилгыг барж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Арвины   “Нийслэл өргөө” компани гэхэд л эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн бетоны зуурмагаас сорьц, дээж аваагүй, бетоны бат бэх байдлыг мэргэжлийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлэлгүй барилга барьж байсан нь тогтоогдожээ. Геронтологийн төв болон Хавдар судлалын үндэсний төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Арвис интернейшнл”, “Суурь” компанийн барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй байна. Дээрх гурван барилгын ажлын явц дунджаар 51 хувьтай байгаа хэрнээ 74 хувийн гүйцэтгэлийн мөнгийг бүрэн авсан гэдэг мэдээлэл Засгийн газрын хуралдаан дээр хүртэл яригдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих