Засгийн газар дахин 528 хүнийг халж, Төрийн албыг “Хувийн гэр бүлийнх” болгох нь
Энэ удаагийн Засгийн газар “Шинэчилсэн” гэх тодотголдоо үнэндээ зохиогүй. Харин үүний оронд “Хоромголох” гэдэг үгийг зоочихвол тохирох мэт санагдана. Анх гарч ирэхдээ бүгдийг шинэчилнэ хэмээж байсан Засгийн газар одоо бүгдийг хоморголон халж байна.
Тухайн үед ард түмэн “Шинэчлэл” гэдгийг бүгдийг халах бус бүх системийг өөрчилж шинэчилнэ гэж ойлгож байсан.
Тиймдээ ч тэдний энэ сайхан үгийг зөв зүйтэй хэмээн хүлээн авч бугралч байсан идээ бэрийг авч, шинхэн монгол улсыг авлигаас, хүнд сурталаас, бас дээрээс нь өнгөц булан бүрт шигдээд байсан ах дүүсийн сүлжээнээс төрийг аварна гэж итгэж байсан.
Гэвч “Шинэчлэл” гэдэг үг ард түмнийг мунхаруулжээ. Үнэнийг хэлэхэд АН-ыхан ард түмнийг хуурч, итгэсэн итгэлээр тоглож, орчин үеийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлж байна.
Засгийн газар анх бүтцээ байгуулахдаа яамдынхаа тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ бүтцийн өөрчлөлтөөс болж нэг ч төрийн албан хаагчийг халахгүй, нэг ч төрийн албан хаагчийг нэмж авахгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч энэ зөвхөн жүжиг байж.
Одоогоор өмнө нь 11 яам 929 төрийн албан хаагчидтай байсан төрийн албаныг 16 яам 16245 албан хаагчидтай болгон данхайлагчихаад байна.
Мөн шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 гаруй төрийн удирдах албан тушаалтан ажлаасаа ямар нэгэн шалтгаангүйгээр халагдчихаад байна. Үүний цаана жирийн нэгэн төрийн албан хаагчид мянга мянгаараа жагсаж байна.
Судалгаагаар ийнхүү төрийн албан хаагчдыг хоморголон халснаас болж 450 гаруй мянган хүний амь амьдрал дээсэн төрөөн дээр дэнжигнэж, амьдралын баталгаагүй болчихоод байна.
Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хууль, УИХ-аар батлагдсан Төрийн удирдах ажилтны сонгон шалгаруулах журмыг уландаа гишгэн саяхан Төрийн албан хаагчдын холбоонд ойрын хугацаанд дахин 528 албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө гэх мэдээлэл иржээ. Тэгэхээр дахин тоо өсөх нь.
Мөн түүнчлэн төрийн албыг нийтийн алба болгох сайхан нэрийдлээр өөрсдийн ойр дотныхоо хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилсоор байгаа билээ.
Тэднээс дурьдвал Монгол улсын Ерөнхий сайдын Н.Алтанхуягын хүргэн Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон бол Ардчилсан намын нөлөөтэй улстөрчдийн нэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж. Тэрбээр өөрийн ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга,
Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар томилогдсон гээд бичээд байвал Төрийн алба Хувийн гэр бүлийнх болон хувирч байгааг бэлхэнээ харагдахаар байна.
Өнөөдөр Төрийн албан хаагчдын холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад олонд хүлээгээд байгаа энэ хүү асуудлын талаар мэдээлэл өгөхийг шаардсан байна.
Б.Өрнөх
chuhalmn
URL: