Twilight”-ийн хосууд эргээд нийлэх үү
“Twilight” киногоор олонд танигдсан жүжигчин Роберт Паттинсон, Кристан Стюарт нарын хувийн амьдрал хүн бүр сонирхолтой санагддаг. Зарим шүтэн бишрэгчид нь тэдний хайрыг дэлгэцийн бүтээл дээр гардагтайгаа адилхан ариун, үнэнч байх хэмээн төсөөлдөг. Гэтэл жүжигчин Кристан Стюарт “ Цасан гоо” киноны найруулагчтай нэр холбогдох болсноор фенүүдийнх нь эл гэнэн бодол агаарт замхарсан.
Зөвхөн фенүүдээр нь ч зогсохгүй найз залуу Роберт Паттинсон ч хамт амьдарч чадахгүй гэдгээ мэдэгдэж тансаг харшдаа ганцаараа амьдрахад хүрсэн. Саяхан Паттинсоны дотны найз “TMZ” цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “ Тэд эргээд нийлж магадгүй. Учир нь Паттинсон түүнийг санаж байгаа. Тиймээс түүнийг уучилж боломж олгох талаар бодох болсон. Бүр гэрлэхийг хүсэж явдаг” хэмээн ярьжээ.
URL: