Хан-Уул дүүргийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэлтээс гарлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газраас аймаг, нийслэлийн хэмжээнд  цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлж байгаа. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдэн гарсан байна. Харин тус дүүргийн  иргэд харьяалагдах хорооноос иргэний цахим үнэмлэхээ авах ажээ. Цахим үнэмлэхээ авахдаа иргэний үнэмлэхээ хүчингүй болгон авах, харин иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхний лавлагаа болон өөрийгөө нотлох бичиг баримттай очих ажээ. Дашрамд дурьдахад, энэ сарын 13-ны байдлаар  18 аймаг, нийслэлийн 4 дүүргийн иргэдийн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дуусаад байсан.  Тухайлбал: нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул,  Өмнөговь, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган,  Завхан, Орхон, Сүхбаатар, аймгийн иргэдийн цахим үнэмлэх 74 орчим хувьтай хэвлэгдэж дуусаад сум, дүүрэг,  баг, хороондоо хүргэгдээд байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих