“Тарбозавр батаар”-ын сэжигтнүүдийг баривчлан шалгаж эхэлжээ

“Монгол улсын хилээр “Тарбозавр батаар”-ын үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар гаргасан нь тогтоогдсон. Энэ хэрэг олон улсын төвшинд яригдаж байгаа юм. Одоогоор манай талаас гэмт этгээдүүдийг баривчлан шалгаж эхэлжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын “Heritage Auctions”-ын 2012.05.20-ны өдрийн дуудлага худалдаагаар 1.052.500 ам.долларын зарагдсан  үлэг гүрвэлын яс нь Монгол орны Хожуу Цэрдийн Нэмэгтийн цаг үеийн “Тарбозавр батаар” болохыг манай болон олон улсын эрдэмтэд тогтоосон. Уг олдворыг Монгол улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэгт Улсын Мөрдөн байцаах газар  Эрүүгийн хуулийн 175.3-т заасан “Эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, 150.3-р зүйлээр “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх” зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үлэг гүрвэлийн ясыг эзэмшигч АНУ-ын иргэн Эрик Прокопи нь Монгол улсад удаа дараа ирж Монгол улсын иргэн сэжигтэн Т, Б, О, Ө нартай бүлэглэн хууль бусаар палентолиогийн хайгуул хийсэн байж болзошгүй аж.

Энэ хэргийн сэжигтэн Т, Б нар нь үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтлага хийж, олборлож байсан АНУ-ын иргэн Эрик Прокопитой холбоотой болохыг  нотлох баримтаар тогтоон сэжигтэн Б, Ө нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн  шалгаж  байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих